biography
BADRAL CHULUUNBAATAR /baritone/ MONGOLIA
Чулуунбаатарын Бадрал нь Сэлэнгэ аймгийн Зүүн Бүрэн суманд төрсөн. 1996-2006 онд Сэлэнгэ аймгийн Зүүн Бүрэн сумын 10 жилийн сургууль төгсөж 2006-2012 онд Монгол улсын Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн ангийг МУГБ Ц.Ерөөгийн удирдлага доор Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. 2008-2021 онд ЦДБЭЧ-д Гоцлол дуучнаар ажилласан Монгол улсын Зэвсэгт хүчний Дэслэгч цолтой. 2012-2016 онд ОХУ-ын Москва хотын Гнесиний нэрэмжит Хөгжмийн Академийг дуурийн дуучин Бакалавр, 2016-2018 онд мөн тус Академийг Дуурийн гоцлол дуучин, дуулах ур зүйн багш мэргэжлээр Магистр зэрэгтэй тус тус амжилттай суралцаж төгссөн. 2014-2015 онд ОХУ-ын Магнитогорск хотын Дуурийн театрд гоцлол дуучнаар ажилсан. 2017-2021 онд Итали Улсын Милан хотын Донецетын нэрэмжит Хөгжмийн Академид Өрнөдийн урлаг судлаачаар эчнээгээр суралцаж төгссөн 2019 оноос ОХУ-ын Санкт-Петербург хотын Марийнский театрд гоцлол дуучнаар мен Итали болон Европын театруудад ажиллаж байна. 2008 оноос эхлэн гадаад дотоодын 30 гаруй нэр хүндтэй уралдаанд амжилттай оролцсон, 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цолоор шагнагдсан.